Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан тушаалтан Б, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын албан тушаалтан Ж, иргэн Э нарт холбогдох хахуулийн үйлдлийг илрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр шалгаж байгаа талаар мэдээллээ.
Албан тушаалтан Б нь “Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс”-ын дүгнэлтийг хурдан шуурхай гаргуулах үүднээс 2021 оны 11 дүгээр сард хоёр удаагийн үйлдлээр нийт 73.000.000 төгрөгийн хахуулийг бэлэн болон бэлэн бусаар авсан гэх гэмт хэрэг үйлдсэн байна. Харин албан тушаалтан Ж нь өөрийн албаны чиг үүрэгт хамааралгүй үйлдлээр “Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс”-ын гишүүдээр дүгнэлтэд гарын үсэг зуруулахын тулд хахууль авсан, иргэн Э нь давуу байдал бий болгох зорилгоор Б, Ж нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх үргэлжилсэн үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Авлигатай тэмцэх газраас хахуулийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа албан тушаалтан Б, Ж нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагад хүргүүллээ.








Aлбан тушаалтан Ж гэдэг чинь Жүрмэддорж шүү дээ. Авилгалчдын нэрийг ч хэлэхээс айж байгаа ийм улсад авилгалчид гаарахаас ч яахав дээ. Аймхай хулчгар төр засаг байхад гэмт хэрэгнүүд шоронгоос гараад л дарга сайд болж, ард түмэн ядуурч, улс орон доройтох юм. Хялбаршуулсан журмаар авилгалчдыг шүүж байгаа бол яаж авигалтай тэмцэх билээ.
МАН ын хөнгөвчилсөн хэлбэр гэгчээр ТОРГУУЛААД асуудал дуусна. ХОРИХ ЯЛ өгөхгүй дээ.
73 хан сая уу? Барилгачид бид 1 орон сууцнаас 4-5 байраа УМК-ынхонд өгдөг шүү дээ.Сүүлдээ 1 сууцнаас 1 нь 2-3 айлын сууц нэгтгэж авдаг.Дараа нь бас нэг нь гэх мэт.Нэг гарын үсэг 20-30 сая.14 хүний гарын үсэгний л үнэ бна шүү дээ.МК-ынхонд 10-аас доош орон сууцгүй хүн нэг ч байхгүй.