Өнгөрсөн долоо хоногийн /2021.12.01/ Засгийн газрын хуралдаанаар их, дээд сургууль, коллеж, ЕБС-ийн сурагчдын амралтын хугацааг наашлуулах шийдвэрийг гаргасан. Мөн сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн сургалтыг энэ сарын 10-ны өдрөөс /2021.12.10/ Цагаан сарын баярыг өнгөртөл цахимд шилжүүлэхээр шийдвэрлэсэ

Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийхдээ цэцэрлэгийн хүүхдүүдийг 12 дугаар сарын 10-аас хойш танхимын бус сургалтад шилжүүлнэ. Үүнтэй уялдуулаад Цагаан сарыг хүртэл цахимаар хичээллэхээс өөр аргагүй болж байна. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй, ирэх даваа гарагт баталгаажна гэж мэдэгдсэн. 

Тэгвэл  БШУЯ-наас цэцэрлэгийг 100 хувь хаахгүй гэв.  Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй, зайлшгүй асаргаа сувилгаа шаардлагатай хүүхдүүдийн тусгай цэцэрлэг, мөн харах хүнгүй, зайлшгүй цэцэрлэгт өгөх ёстой хүүхдүүдийг дундын анги байгуулах хувилбарыг судалж байгаа гэв