Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурал өчигдөр буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Монголын бөхийн өргөөнд болжээ. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
- МҮБХ-ны дүрмийн 11.28-д заасны дагуу улсын харцага Д.Батболдыг Тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр батлав.
- Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хасав.
Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7-р бүлэгт заасны дагуу ёс зүйн зөрчил гаргасан:
- Аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан /2021 оны 12-р сарын 04-нд Ардчилсан намын нэрэмжит барилдааны нэгийн даваанд/-ыг нэг жилээр /давтан үйлдэл/,
- Сумын заан Ё.Гантулга /11-р сарын 13-нд Бүх цэргийн наадмын барилдааны нэгийн даваанд/,
- Сумын заан О.Баяржаргал /11-р сарын 27-нд Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны тавын даваанд/ нарын барилдах эрхийг зургаан сараар хаслаа гэж Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.








Хүн алсан цагдаагаас илүү ял өгч байгаа нь маш харамсалтай байна, магалжав тэргүүнтэй хэдэн хүний гаршасан хуулиас дээгүүр журам гэж бас байдагаа!!!
heterhii ih hugatsaa bna shuu.zaluu hunig uramig ni hugalj yah ni ve.Er hun tug ch barina tugslch hariulna
Бөхөд арай их хугацаа юу .энэ чинь харин авилгачид л таарах.бүр багадах ч хугацаа байх аа
Barildah erhiig hash ni hunii erhiig zurchsen shiidver bus uu? HEKomiss tailbar ugeh biz Zui ni Ulsiin Bayar naadam bolon MUBHolboonoos zohion baiguuldag barildaand oroltsoh erhiig hasah baisan bolov uu?Gadnii Ali neg Ulsiin eeriin neriin umnees Sumogiin delhiin avragad oroltsuulaad doping ilrehgui bol yaah ve? Tend shinjilgeeg shuu dee gargantuan mana ih Whig gadagsh ugh yavuulaad sat jileerk hating huleehgui Tsetsentsengel belt gel hangagchaar unrivaled "barildah" erhgui Bolivian gej uu? Nuts in ovoondoo ochij uvgedee nud hujirluulj bolohgui gej uu?