Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 километрт, Цагаан-Уул сумын Тосон багийн нутагт орших Дөрөлж нуурт живсэн шатахуун ачсан яваад живсэн чиргүүлтэй автомашиныг өчигдөр татан гаргажээ.
Аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, Засаг даргын тамгын газрын ажилтнууд хамтран дөрвөн өдөр үүрэг гүйцэтгэсэн юм.
Алба хаагчид мөсийг 100 метр гудамлаж, таван метр өргөнтэй хөрөөдөж шатахуун ачсан автомашиныг гаргасан. Нуурын мөсний зузаан 60 см, усны гүн нь 3.1 метр байлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.












Ene sumiin udirdlaga ene nuurandaa haalt hiihgui bol tsas shuursan shunu mashin hun mal medelgui orchih geed bdag gej sonsoj baisan
хаалт хийвэл яасан юм бол ямарч тэмдэг тэмдэглэгээ байдаггүй ш дээ энэ жил их устай болсон бсан даа