Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөр болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа 2050“-д заасан Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв байгуулах ажлын хүрээнд Улсын Гуравдугаар төв эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн зүрх судасны мэс заслын болон зүрхний эмгэг судлалын эмч нараас бүрдсэн Зүрх шилжүүлэн суулгах үндэсний багийг байгуулж байна.
Тус үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны ЭТҮГ-ын дарга Б.Буянтогтох, ЭМХТ-ийн Захирал Б.Нарантуяа, УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очир, УНТЭ-ийн захирал Б.Хишигжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү баг байгуулагдсанаар зүрх шилжүүлэн суулгах эмчилгээний удирдамж, журам боловсруулан батлуулах, Тархины үхэлтэй донороос Зүрх шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг манай улсад эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах, уг эмчилгээнд орох шаардлагатай эмчлүүлэгч нарын бүртгэл, хүлээх жагсаалтыг үүсгэх, эмнэлгийн хяналтанд авах, мэс заслыг нутагшуулах зорилготой юм.











EMHT-darga Narantuyag yagaad butsagaad ene gazar dargaar tavisan ym be?erunhiilugchuu ene hun mash ih hahuuli avch bsan,mun ulsiin munguur gadaadad bainga amarch bsan,emnelegiin tonog tuhuurumjiig nuhriinhuu tursun duugiin kompaniar avch iruulj undur uneer ulsad shahdag bsan enu bugdees bolood huugdsun shuu dee,Hurelsuh erunhiilugch nuhriinhun guiltaar butsaagaad hedhen sariin daraa dahin dargaar tavisan ene shudrag uu?ene hunee ajlaas ni halah heregtei.