Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эргэл багийн “Хойд жаргалант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 240 км, сумын төвөөс хойд зүгт 7 км/-т иргэн А 12.01-ний өдрийн 15:00 цагийн орчим мотоциклоор мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.07-ны өдрийн 08:00 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн А /33 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг “Хойд жаргалант” нууранд завьтайгаар 12.08-ны өдрийн 08:30 цагаас 17:30 цаг хүртэл зохион байгуулсан.
12.09-ний өдрийн 08 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ. /Нуурын өргөн 380 м, урт 1 км, гүн 1.5-2.5 м орчим. Нуурын мөс зах хэсгээрээ 20 см, гол хэсэгтээ 3-5 см орчим зузаантай байна. /








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!