Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНХАУ-ын Эрээний боомтын авто тээвэр нээгдэж байгааг мэдэгдсэн. Тэгвэл Улаанбаатар хот дахь Гаалийн газрын төв байр болон гаалийн хяналтын бүсүүд он дуустал буюу 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд амралтын өдрүүдэд ажиллах болсныг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Хил хаагдахаас урьтаж Монголоос Эрээн рүү ачаатай гарсан 150 гаруй машин бий. Тэдгээр машинуудыг эхний ээлжид оруулж, чингэлэг тээврийн горимд шилжүүлэх юм.