Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Эрүүл мэндийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газар хамтарсан хэвлэлийн хурал өнөөдөр /2021.12.10/ Төрийн ордны “e-Mongolia” мэдээллийн цэгт хийлээ.
УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан:
- Цахим шилжилт гэдэг бол хамгийн гол нь үйлчилгээний процессыг сайжруулах явдал байдаг. Яг өнөөдрийн байдлаар зургаан үе шат алхмаар гадаад паспортын захиалга явагддаг. Үүнийг бид дөрвөн алхамтай болгосон. Энэ тохиолдолд бид нэлээн хэдэн судалгаа хийсэн. Иргэн улсын бүртгэлтэй холбоотойгоор бид 9 төрлийн 18 үйлчилгээг үзүүлж байна. Эндээс харахад иргэнээс 213 сая төгрөгийн хэмнэлтийг бий болгосон гэсэн дүгнэлт гарсан.
Хуулийн этгээдийн бүртгэл дээр бид өнөөдрийн байдлаар 4 төрлийн 11 үйлчилгээг “e-Mongolia” системд нэвтрүүлсэн байна. Үүнд хуулийн этгээдийн байгуулах ажлыг 100 хувь цахимжуулсан байгаа бөгөөд хэд хэдэн онцлогтой. Нэгдүгээрт бид, хуулийн этгээдийн гэрчилгээг цахимаар олгож эхэлсэн.
Эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой хүргэлтийн үйлчилгээнүүдийг оруулсан. Ингэснээр “e-Mongolia” системд захиалга өгөөд холбогдох эх нотлох баримтаа хүргэлтээрээ улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлснээрээ үйлчилгээ бүрэн төгс хийгдэнэ. Одоогоор эд хөрөнгөтэй холбоотой 5 үйлчилгээ “e-Mongolia”-д орсон байна.
“e-Mongolia”-р дамжуулан Улсын бүртгэлийн байгууллага 1.1 сая лавлагаа, тодорхойлолт үйлчилгээг иргэнд үзүүлсэн байна.
Улсын бүртгэлийн байгууллагын мэдээлэл “ХУР” системд орж, төрийн бусад байгууллагуудтай мэдээлэл солилцдог болсноор 2021 оны эхний хагас жилээр 202 сая гаруй удаа бусад төрийн байгууллагуудад мэдээллээ хэрэглүүлсэн байна. Үүний цаана, ямар процесс болж байна гэвэл төрд өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхэхгүй, төрийн бусад байгууллага улсын бүртгэлийн байгууллага руу иргэдийг явуулахгүйгээр 202 сая гаруй удаа мэдээллийг татаж авсан байдаг. Бусад байгууллагатай мэдээллээ солилцох буюу дундын мэдээллийн сан болсон “e-Mongolia” гэдэг платформ дээр үндэслэн нөгөө талд нь буй “ХУР” мэдээллийн сан дээр хадгалагдаж буй мэдээллийг бусад байгууллагатай уялдуулан холбох асуудал нэлээн өндөр түвшинд хийгдэж байгаа гэдэг тоо баримт гарсан байна. Нийт үнийн дүнгээрээ иргэн талаасаа 13 тэрбум төгрөг хэмнэгдсэн үр дүнд хүрсэн байна. Задалж харвал, иргэн улсын бүртгэлийн байгууллага ирэх, очих унааны зардал, бүртгэлийн үйлчилгээний тарифууд, тодруулбал, энэ оны 07 дугаар сарын 01-ээс цахим лавлагааг тодорхойлолт бүгд үнэгүй болсон, бусад нотариат, зураг авах зэрэг үйлчилгээнүүдийг тооцоод хамгийн багаар бодоход 13 тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийсэн байна.
Цахим гарын үсгийн тухай хуультай холбоотойгоор улсын бүртгэлийн байгууллага ирэх оноос тоон гарын үсгийг иргэдэд олгож эхэлнэ. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлийн байгууллага дээр иргэнийг таних биеийн давхцахгүй өгөгдөл бол хурууны хээ, регистрийн дугаар, бүртгэлийн дугаар байдаг. Хууль 05 дугаар сарын 01-ээс хэрэгжээд эхэлмэгц тоон гарын үсэг бол интернэт, цахим орчинд танигдах давхардахгүй дугаар болж өгнө. Бүх нэгжээрээ дамжаад тоон гарын үсэг иргэн бүрт олгох ажил эхэлнэ. Иргэн бүрт хоёр тоон гарын үсэг олгоно. Нэг нь иргэний үнэмлэхтэй холбогдох бол нөгөөх нь e-passport-той холбогдоно. Улсын бүртгэлийн ерөнхий байгууллага 2022 оноос цахим гадаад паспорт нэвтрүүлж эхэлнэ. Цахим гадаад паспорт дээр тоон гарын үсгийн дэд бүтцийн систем шууд хэрэглэгдэнэ.
2022 оноос хойш Регистрийн дугаар биш Бүртгэлийн дугаар буюу давхардахгүй 12 оронтой тоогоороо иргэнийг таньж баталгаажуулна. Регистрийн дугаар нь хөгжлийн шатанд тодорхой хэмжээгээр шаардлага хангахгүй болж байна. Тодруулбал, иргэний улсын бүртгэл дээр хүйс өөрчлөгдсөний бүртгэл хэмээх шинэ бүртгэл орж ирсэн. Хэрвээ энэ бүртгэлийг хийлгэвэл дагаад заавал регистрийн дугаар өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл, регистрийн дугаарын сүүлийн хоёр орон нь эрэгтэй, эмэгтэйг илэрхийлдэг. Шүүхээр ямар нэгэн байдлаар насаа тогтоолгох зэргээр регистрийн дугаар өөрчлөгдөх нөхцөл байдал бий. Мэдээллийн санд регистрийн дугаар өөрчлөгдөх бололцоо хуулиараа байдаг учраас энэ нь давхацгүйгээр иргэнийг таньж баталгаажуулах нэг түлхүүр байж чадахгүй болж байна. Иймээс бүртгэлийн дугаарыг өнөөдөр Монгол Улсад хүүхэд төрмөгц бүртгэлийн 12 оронтой тоог олгож байгаа. Иргэний үнэмлэх солигдох зэрэг ямар нэгэн байдлаар энэ 12 оронтой тоо өөрчлөгдөхгүй. Татвар төлөгч бас 12 оронтой тоогоор явж байгаа энэ мэтчилэн бусад бүх бүртгэлийн дугаарыг нэгтгээд Монгол Улсын иргэн бүр нэг л бүртгэлийн дугаараараа цаашид үйлчилгээ аваад явах боломжийг бүрдүүлж байгаа гэсэн үг. Регистрийн дугаарын мэдээллийн сангаас устгахгүй. Хэрэглээ дээр бүртгэлийн дугаарыг ашиглана гэсэн үг.








энэ хүйс солиулсан гэх нөхдийн асуудлаас болж байгаа юм байна л даа асар их мөнгөний ажил новшийн ч юм болох болжээ
Gariin hee nuuts kod baihad bolnoshd .
12 orontoi toogoo iregnii unemleh deeree QR helbereer taviarai
Монголд болж байгаа юм алгаа. Хараал идсэн новшнууд
За та нар хэзээ монголын төлөө юм хийж байсан юм дандаа хувийнхаа төлөө хийдэг биз дээ. Дэлхий цахимжиж байна үхэр монголчуудаа. Энэ бол дэвшил шүү. Харин аюулгүй байдлыг нь л сайн хангах хэрэгтэй.
дэлхий даяар бүх нийгэм хөгжиж байхад энэ ДУРАК МОНГОЛ ЭХ Орныг Боомлох/ Гацаах/ үйл ажилгаа явуулж байх юм ? ЗАЙЛ ЭРГҮҮ ТЭНЭГ !
Муу тэнэг мал минь улсынхаа Дээд бүтэц , Хөгжил болох , Зам Гүүр , Аймаг хоорондыг холбосон тусдаа урсгалтай зам хийгээчээ Лалараа !
Gadnii humuus shuralah bolomj olgood bn da, Mongol nertei hujaa olon boloh bh da
Зөв шийдвэр өнөөдөр захын дэлгүүр ,мөнгө угаагч нар хэдэн үсэг компаниуд мэдээллийн аюулгүй байдлыг хангах гүй байгаа. Зөв
бөөн бичиг цахны мөнгө угаалт ахмадын ваучерийн цаас шиг л болох бий
хурууны хээ байсаар байтал өөр та нарт юу хэрэгтэй юм бэ
Яг үнэн
Uur hiih ajil bdagguin bhda. Yaval mongo ugaahuu. Registeriin dugaar chine haana torsniig heldeg bizdee ingd hujaa bolchih ymuu
Өөр хэрэгтэй хийх юм алга уу? Наадах чинь нэг их одоо хийгээд байх зүйл биш байна. Сэтгэх юмаа мөн олов оо!!!
Яг үнэн
yasan bn bn yumaa solidiin chuham ingehgvil bol boljuu ni gejisan bas bish bnu ingej mungu ideh ajil zohiodgoo bolimooriin registreeree boljil bshd yu bolku bvtkv bgan uur shine sanaa uur busad zvild erelhiilj setge