Ирэх оны төсвийн төсөлтэй хамт Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төсөлд зааснаар ирэх онд төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн системд өөрчлөлт оруулж, гэрээт байдлаар ажиллуулахаар болсон юм.
Энэ асуудалтай холбоотойгоор МҮЭХ байр сууриа илэрхийлэв. Тэд “Төрийн үйлчилгээний ТҮ1-ТҮ3 гэсэн ангиллаар цалинждаг хүмүүсийг гэрээт ажилтан болгохоор ярьж байгаа нь нийгмийн хамгааллыг дордуулах нөхцөл үүсгэж байна. Энэ шийдвэрийг үйлчилгээний салбарт ажиллаж байгаа алба хаагчид улс орон даяар эсэргүүцэж байна. Энэ салбарт ажиллаж буй хүний олонх нь 40-өөс дээш насных. Цалингийн хувьд 450-550 мянган төгрөгийн хооронд байдаг. Эдгээр хүмүүс тэтгэвэрт гарахдаа ажилласан жилээсээ хамаараад 2-12 сая хүртэлх нэг удаагийн тэтгэмж авна гэх хүлээлттэй ажилладаг.
Ийм шалтгаантай 50 мянган хүний эрх ашиг хөндөгдөж байна. УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлж байна. Өмнө нь энэ талаар санал шаардлага хүргүүлсэн ч албан ёсны хариу нь өнөөдрийг хүртэл ирээгүй. Тиймээс шаардлагын хариуг хугацаанд нь өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ уламжилж байна" гэв.
Дэмжиж байгаа
Demjij bnaaaa
Дэмжинээ
tiimee demjij baina
tiimee demjij ajil hiij amidralaa zogooh gej ydarch ybaa ard tvmnee bitgii oroldooch oroldoh yum oldohgui bga bol olon tuslah nertei hurgan darga naraa l hal hvn daramtlahaas uur yum hiideggui ulsuud
tiimee demjij bn
zov zov
зөв зөв