“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны хүрээнд Нийслэлийн агаарын чанарын мэдээллийг 7 хоног бүр холбогдох албаныхан нэгдсэн байдлаар өгч байгаа.
Өнөөдөр /2021.12.13/ БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, НМХГ, НЭМҮТ, ЦУОШГ, НАБТГ, “Таван толгой түлш” ХХК болон холбогдох албаныхан оролцлоо.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх 6 товчоо, хяналтын цэгүүдэд НМХГ, Цагдаагийн байгууллагатай хамтран 24 цагаар ажиллан Улаанбаатар хот руу зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан 2 зөрчлийг илрүүлэн 10 тонн түүхий нүүрсийг Цагдаагийн байгуулагатай хамтран Амгалан Дулааны станцид буулгуулж, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Угаарын эрсдэлд өртөж буй айл өрхийн 95 хувь нь стандартын бус зуухтай байсан судалгаа гарсан. Иймд өвөлжилтийн бэлтгэл хангахад болон галлагааны улиралд стандарт зуух хэрэглэхийг зөвлөж байна.
2021 оны Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журамд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр агаарын чанарын бүсээс гаргаж байгаа сайжруулсан шахмал түлшийг болон тус бүсэд орж буй зөвшөөрөлгүй түүхий нүүрсийг хурааж авах зохицуулалтыг оруулсан. Мөн Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар сайжруулсан шахмал түлшийг гэр хорооллын айл өрхүүдэд саадгүй хүргэхэд арга хэмжээ авч ажиллаж байгаа.
Тухайлбал, нийслэлийн онцгой комиссын даргын тушаалаар өндөрлөг, алслагдмал цэгийн борлуулалтыг нэмэх, түлшний өдөр тутмын хангалтыг сайжруулах, цогц арга хэмжээ авахаар ажиллаж байна” гэдгийг онцоллоо.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!