Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2021 оны арванхоёрдугаар 20-нд буюу өнөөдөр хуралджээ.

Хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намын хүсэлт, “Иргэдийн оролцооны нэгдэл нам” үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлт, нэр бүхий иргэнд холбогдох шинэ нөхцөл байдал тогтоолгох тухай прокурорын дүгнэлттэй хэргийн харьяаллыг тогтоох тухай асуудлыг хэлэлцсэн байна. 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар О.Цогтгэрэл даргатай АН-ын тамга тэмдгээ улсын бүртгэлд бүргүүлэх хүсэлтийг Дээд шүүхээс хангаагүй аж. Өөрөөр хэлбэл, О.Цогтгэрэл АН-ын дарга байх боломжгүй гэж үзжээ. Албан мэдээллийг тун удахгүй мэдээлнэ.