Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий улсын онцгой комиссын шуурхай бүрэлдэхүүн яг одоо Орхон аймагт ажиллаж байна.
Ингэхдээ коронавирусний нөхцөл байдалтай холбоотойгоор аймаг орон нутгийн төвшинд тулгамдаад буй асуудал, бизнесийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээн ажиллуулах УОК-ын шийдвэрт нийцүүлэн ажиллахад хүндрэл бэрхшээл байгаа эсэх болон вакцинжуулалтын явц гэсэн асуудлууд дээр гол анхаарлаа хандуулж ажиллана гэлээ.
Шуурхай бүлгийн ажлын хэсэгт аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал, аймгийн Онцгой комиссын шуурхай штабын дарга Г.Ганбаатар болон ЭМГ-ын дарга Д.Сүхээ нар нөхцөл байдлын талаар танилцууллаа.
МХЕГ-ын экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Г.Батмөнхөөр ахлуулсан ЭМЯ, Хил хамгаалах ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд манай аймагт 2 өдрийн турш ажиллана.
Улсын Онцгой комиссын даргын тушаалаар 13 аймагт шуурхай бүлгийн 4 баг ажиллаж байгаа ажээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!