БОЭТ-ийн дүрс оношилгооны тасагт улсын төсвийн 1,3 тэрбум төгрөгийн өртөг бүхий оношилгооны чухал ач холбогдолтой компьютерт томографын аппарат суурилуулагдаж өнөөдөр нээлтээ хийлээ.
Эрүүл мэндийн яамны “Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл, арга хэмжээний багцад Компьютерт томографын аппарат нийлүүлэх” ханган нийлүүлэгч болох Сетунари ХХК-тай гэрээг байгуулж "SIEMENS HEALTHINEERS" үйлдвэрлэгчийн SOMATOM go.Now загварын 32 зүсэлттэй тоног төхөөрөмж нийлүүлэгдэж буй юм.
Уг тоног төхөөрөмж нь ашиглалтад орсноор тархины гэмтэл, цус харвалт, хэвлий цээжний гэх мэт бүх төрөлд шинжилгээ, оношилгоо хийгдэх бөгөөд 13а,б маягтаар Улаанбаатар хотыг зорих иргэдийн зорчих урсгал буурах юм.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!