Орхон: 45 жилийн турш солигдоогүй дулааны шугамыг өргөтгөж, шинэчлэх ажил эхэлж байна

Админ
2021/06/21

Орхон аймгийн Засаг даргын долоо хоног бүрийн Даваа гарагийн ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр хуралдлаа.

            Шуурхай хуралдааныг цахимаар зохион байгуулсан бөгөөд Орхон аймгийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч А.Түвшинжаргал, Хот байгуулалт, дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч М.Түмэнжаргал нар удирдан явууллаа.
            Хуралдааны эхэнд өнгөрөгч 7 хоногт иргэдийг сонсох 70353511 дугаарын утсанд 40  гомдол мэдээлэл иргэн өөрийн биеэр 2 гомдол мэдээлэл өгчээ.
      Улсын онцгой комиссын даргын 41 дүгээр тушаал, МХЕГ-ын даргын баталсан 01/48 дугаартай удирдамжийн дагуу хүнсний худалдааны 139, хүнсний үйлдвэрийн 2, хүнсний бус худалдааны 12, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээний 31, ерөнхий боловсролын сургууль 7, биеийн тамир, спорт, чийрэгжүүлэх, бялдаржуулах төв 7, нийтийн хоол үйлдвэрлэлийн 7, мэргэжлийн болон сургалтын төв 8, халуун ус, сауны 2 буюу нийт 229 газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.
       Шалгалтаар QR кодыг байршуулж үйлчлүүлэгчдийг бүртгээгүй, ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжээгүй, хүн хоорондын зай барих тэмдэг тэмдэглэгээ байршуулаагүй, угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутамд хийгээгүй, сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөө байхгүй, ажилтнуудад зориулсан гар угаах нөхцөлийг бүрдүүлээгүй, ил задгай хүнсний бүтээгдэхүүн худалдаалсан, хамгаалах хувцас хэрэгслийг өмсөж хэвшээгүй зэрэг 515 зөрчлийг илрүүлж, газар дээр нь 67% буюу 347 зөрчлийг арилгуулсан. Мөн 27 нэр төрлийн хаяг шошгын зөрчилтэй 239 ширхэг 651.0 мянган төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийлгэж, хадгалах хугацаа нь дууссан, хаяг шошгын зөрчилтэй, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамрагдаагүй 59 нэр төрлийн 8,9 кг, 247 хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсан зөрчлийг илрүүлэн, шалгалт хийсэн тухай тэмдэглэл, бараа хураах, устгах тухай акт үйлдэж, Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Захиргааны журмаар Эд зүйл хураах, устгах, улсын орлого болгох орон тооны бус зөвлөлд устгуулахаар албан бичиг хүргүүлээд байна.
       Улсын чанартай А1001 замын засвар шинэчлэлтийн ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Тусгаарлах хашлагыг бүрэн хийж дууссан бөгөөд явган хүний гарцад өөрчлөлт хийж нийт 9 байршилд бродюрыг хэвтээ болгон засварлуулжээ.  Мөн тус замын эхлэл төгсгөлийг хатуу хучилттай болгон засварлаж хэвтээ босоо тэмдэг, тэмдэглэгээний ажлыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгэсэн аж. Нүхэн гарцын засварыг хийж дуусгасан ба одоо дотор тохижилтын ажил хийгдэж байна.
      Эрдэнэт хотыг дулаанаар хангадаг зориулалт бүхий 1-2 дугаар бичил хорооллын дундуур өнгөрдөг дулааны шугам Эрдэнэт хотыг байгуулагдсан цагаас хойш 45 жилийн хугацаанд огт солигдоогүй тул эдүгээг хуучирч муудан өвөлдөө аваарын байдалд ордог. Энэхүү шугамыг өргөтгөх шинэчлэх ажил эхэлж буй тул төв замыг нэг сарын хугацаатай хааж байна. Мөн энд байсан ногоон байгууламжийг аль болох сүйтгэхгүй бөгөөд мод бутнуудыг шилжүүлэн суулгах ажил хийгдэнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна