Орхон: Нийт тохиолдлын тоо 3898 боллоо

Админ
2021/07/15

ОРХОН АЙМГИЙН КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

/2021.07.15-ны 10:00 цагийн байдлаар/
 
1. Сүүлийн 24 цагт короновируст халдварын 50 тохиолдол нэмж батлагдсан нийт тохиолдлын тоо 3898 боллоо. 
2. Сүүлийн 1 хоногт эдгэрсэн хүн 82. Нийт эдгэрсэн хүний тоо 2679 боллоо. 
3. Нас баралт нэмэгдээгүй.
4. Аймгийн нийт хүн амын 3.6 хувь халдварт өртөөд байна.
5. Нийт 306 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 238, хүндэвтэр 46, хүнд 15, нэн хүнд 11 хүн байна.
6. Сум өрхийн эрүүл мэндийн төвийн гэрийн эмчилгээнд нийт 838 хүн эмчлэгдэж байгаагаас.том хүн 547, хүүхэд 291 байна. 
7. Сүүлийн 24 цагт нийт 631 шинжилгээ хийсэн. Үүнээс PCR шинжилгээ ойрын хавьтлаас 291, түргэвчилсэн оношлуураар 340 шинжилгээ хийсэн байна.
8. Сүүлийн 24 цагт дархлаажуулалтын 1-р тун хийгдээгүй. 2-р тунд 141 хүн нэмж хамрагджээ. Мөн 12-15 настай хүүхэд 1-р тундаа 3507, 2-р тундаа 8 хүүхэд, 16-17 насны хүүхэд 1-р тундаа 1741, 2-р тундаа 567 хүүхэд нэмж хамрагджээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна