Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөний үеэр цаг үеийн онцлох мэдээллийг холбогдох байгууллагууд хийж байгаа билээ. Үүний дагуу энэ долоо хоногт ХХААГ өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдолтой мэдээллийг танилцууллаа. 

Манай аймаг нийт 39.5 мянган га бэлчээрийн талбайтай. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн судалгаагаар 5,6-р сард зуншлага сайн, ургамал жигд сайн ургасан, гандалтын  шинж тэмдэг илрээгүй, малын тарга хүч, тэвээрэг авах бололцоотой бөгөөд ургамлын өндөр 7-8 см байна гэлээ. 
“Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө”-нд аймгийн хэмжээнд малчдын түвшинд 8500 тн байгалийн хадлан бэлтгэнэ. Харин аймгийн аюулгүй нөөцөд 100 тн өвс, 30 тн тэжээл, Баян-Өндөр, Жаргалант сумдын аюулгүйн нөөцөд  сум бүр 30 тн өвс, 10 тн тэжээл бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байна. 
Аймгийн хэмжээнд 485 малчин өрхийн хашаа хороо, өтөг бууцны 18.6 мян/мкв талбай, худаг уст цэгийн 0.6 мян/мкв, бэлчээрийн талбайн 40.4 мянган мкв талбай нийт 59.6 мян/мкв талбайд суперкилл ариутгалын бодисоор халдваргүйтгэл хийжээ. 
Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөнд мал аж ахуйн чиглэлээр 16, газар тариалангийн чиглэлээр 14, мал эмнэлгийн чиглэлээр 5, хүнсний чиглэлээр 1, нийт 36 арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна. Төлөвлөгөөний явцын хэрэгжилт 65.0 хувьтай  байгаа ажээ.