Бүгд найрамдах улсаа тунхагласны 97 жилийн ойн баярыг тохиолдуулан иргэний андгай өргөх ёслол аймгийн Нутгийн удирдлагын ордонд зохион байгуулагдлаа.

       Улсын бүртгэлийн хэлтсээс санаачлан  аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал болон Орхон аймаг Эрдэнэт хотоос төрөн гарсан анхны хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан, УБХ-ийн дарга М.Отгонбаяр, Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт нар оролцлоо.
     Энэ жил аймгийн хэмжээнд 1066 сурагч 16 нас хүрч иргэний үнэмлэх авч байгаа бөгөөд тэдгээр хүүдийн төлөөлөл болсон 32 хүүхэд иргэний андгай өргөж, иргэний үнэмлэхээ гардан авлаа.
     Иргэний үнэмлэхээ гардан авсан сурагчдын төлөөлөл аймаг орон нутгийн удирдлагуудаас сонирхсон асуултаа асууж чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм. Онц сурах, хичээнгүй байх нь зөв ч гэлээ нэн тэргүүнд зөв хүн байхад суралцаж, эх ороо гэсэн итгэлтэй, сэтгэлтэй, зүтгэлтэй иргэн байгаарай гэдгийг аймгийн удирдлагууд захисан юм.
 
Мэдээллийн төв