ХЗДХЯ-наас УИХ-д өргөн барьж буй Архины зохистой хэрэглээг бий болгох саналын агуулга, Монгол Улсын гурван бүсэд Албадан эмчилгээний төв барихтай холбоотой асуудлаар Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгээс мэдээлэл хийлээ.
Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, аюулгүй байдлын ухааны доктор Ж.Цогтсугар:
- ЭМБ-аас нэг хүнд ногдох архины хэрэглээ 9 литрт хүрвэл аюул учирсан гэж үздэг. Манайд хийгдсэн олон судалгааны үр дүнг харвал 28-30 литр болсон байна. Манай улс архины хэрэглээгээрээ гамшгийн хэмжээнд хүрчихсэн гэсэн үг.
- Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд архины хэрэглээний эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа төр, төрийн бус байгууллага, иргэнийг төрийн бодлогоор дэмжинэ гэж заасан. Хуулийн хувьд их сайн. Гэвч нөхцөл байдал ийм байгаа үед төрөөс хийж байгаа албадан эмчилгээ магадгүй зарим тохиолдолд хангалтгүй байж болох талтай.
- Эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.7-гоор бага байгаад бид санаа зовж байна. Бид энэ салбарт 20 жил ажилласан, судалгаатай бодлоготой газар. Бид лонхонд байгаа архитай тэмцдэг байгууллага биш.
- Бид соён гэгээрүүлэх төв байгуулаад гурван жил болж байна. Архинаас гарсан залуус өөрсдөө 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд олон залуусыг архинаас гаргах чиглэлээр ажиллах соён гэгээрүүлэх төв байгуулчихаад байхад төрийнхөн яагаад очиж үзэхгүй, хамтрахгүй байгаа юм бэ гэж асууя.







Залуучууд зөв зүйл хийсэн бна.Архинаас монголоороо салцгаая.Батсугар соён гэгээрүүлэх ажил сайн хийдэг хүн