Б.Сайнбаяр: Баян-Өлгий, Ховдын боомтуудаар гарал үүсэл нь тодорхойгүй шатахуун оруулж, хот руу зөөж байна

Админ
2021/12/23

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос өнөөдөр шатахууны чанар, стандартын асуудлаар мэдээлэл хийлээ. 

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр: 

- Шатахууны хяналт шалгалтыг тогтмол хийдэг байх хэрэгтэй байна. 2019 оны дөрөвдүгээр сард ШӨХТГ-ын тухайн үеийн даргын тушаалаар шалгалт хийхэд олон зөрчил илэрсэн. Тухайн үед шатахуун импортлогчид хүлээн зөвшөөрөөгүй.  Вагоноос дээж авъя гэсэн. 2020 онд мөн ШӨХТГ-ын даргын тушаалаар дахин шалгалт хийсэн ч үр дүнгүй байна. Ажлын хэсгийнхний хийсэн хяналт шалгалт үр дүнгүй болоод байх тусам шатахуун импортлогчид даварч байна. Манай байгууллага сүүлийн үед чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн яаж орж ирж байгааг судалж үзсэн. 

2021 оны гаалийн мэдээллийг харахад хилээр орж ирэх керосин 30-40 дахин багассан ч Баян-Өлгий, Ховдын боомтуудаар орон нутгийн хэлэлцээрийн дагуу гарал үүсэл нь тодорхойгүй шатахууныг оруулаад, хот руу зөөж байна. Энэ нь чанаргүй шатахууны учир шалтгаан нь болж байж болзошгүй байна. Учир нь "Роснефть" компанийн шатахуун шууд вагоноор орж ирдэг. 

Нөгөө талаар хэдийгээр  Баян-Өлгий, Ховдын боомтуудаар шатахуун орж ирдэг ч тэдгээр аймгуудад шатахууны үнэ 2580- 2600 төгрөг байна. Өөрөөр хэлбэл, шатахуун импортлогчид УБ-аас шатахуун ачиж ирж байгаа мэт тээврийн хөлсөө нэмэгдүүлж, ашиг хийж байгаа нь шударга өрсөлдөөн биш. 

2017 онд АМГТГ-т лаборатори байгуулсан. Гэвч янз бүрийн шалтгаан тоочсоор өнөөг хүртэл ажиллаагүй. Хэрэв үүнд төр хяналт тавих ёстой, хэрэв чадахгүй бол зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод өгөх хэрэгтэй. 


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.31
    2021/12/24

    Чи битгий өөрөөсөө зайлуул баримттай яриарай

    Хариулах
  • 66.181.179.66
    2021/12/24

    Тэнд оруулж ирлээ2 гэхэд хотын бүх штс- д шахах хэмжээний их оруулж чадах уу. Тэгээд тэрийгээ өдөр шөнөгүй хот руу зөөдөг тэр хулхи шатахууныг нь хотод байгаа колонкууд юүлээд машинд хийдэг юм уу. Жаахан хүн үнэмшмээр юм ярь

    Хариулах
  • 202.21.108.154
    2021/12/24

    opj ipj l baig ugaas endee zapj bgaa benzin ni ugaas xog ym chin apai deep ym opj ipne biz xaxa

    Хариулах
  • 202.55.188.36
    2021/12/23

    гарал үүсэл нь тодорхойгүй юмыг хил гааль нь оруулаад байдаг юмуу ийм цагаандаа гарчихсан авлигачид байдаг юмуу гааль

    Хариулах
    • 192.82.85.1
      2021/12/24

      gaaliig yu gj bodoov haha yuch oruulj irne