Эрээний боомтоос 12 дугаар сарын 25, 26-ны өдөр дундын бүсэд импортын ачаатай нийт 131 тээврийн хэрэгслийг оруулжээ. Улмаар 27-ны өдөр гаалийн бүрдүүлэлтийг хийхээр албан хаагчдын бэлэн байдлыг хангасан байна.
Хэдийгээр Хятадын талаас дундын бүсэд оруулсан тээврийн хэрэгслийн 1 хонуулсны дараа татан авах шаардлага тавьж байгаа ч Боомтын зөвлөл санал тавьснаар татан авалтыг нэн даруй зохион байгуулж, жолооч нарыг дундын бүс рүү гарган хилээр импортын бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлж эхэлжээ.
Дундын бүсэд орж ирсэн 130 тээврийн хэрэгслээс 125-г нь энэ хугацаанд хилээр нэвтрүүлсэн байна. Татан авалтын үед есөн тээврийн хэрэгсэл эвдэрсний дөрөв нь засагдаж, таван тээврийн хэрэгсэл засагдаагүй үлджээ.

Achuulsan 1 hairtsag baran deer 40 myngan togrog nemsen bn arai yumaa hynalt gej bnuu ene ulsad hen durtai ni nemeed bwal suurlee ene uls chin???!!!
achaa baraanii une nemj avaad bn shd sul zogsoltiin mungu ch gh shig hytad ni avaad bgnmuu mongol teever zuuchuud avaad bgnmuu ene talaar medee beltgeechee achuulsan zuileese undur unetei irgeded daramt uusgeed bn shuu de.arai dendlee.