НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч П.Энхбаяр нийслэлийн “Хөдөлмөрийн Аварга”-аар тодорлоо.

Ахлах ахлагч П.Энхбаяр нь Онцгой байдлын байгууллагад 20 дахь жилдээ ажиллаж байна.
Ажиллах хугацаандаа гамшиг осол, гал түймрийн 1170 удаагийн дуудлагаар ажиллаж, иргэд аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 16 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө, 115 хүний амь насыг авран хамгаалсан юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.








Танд шинэ жилийн мэнд дэвшүүлж аз жаргал эрүүл энх амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Буян чинь дэлгэрэх болтугай
уг нь ийм хүмүүсээ төр нь соёрхоод одон медалиа өгөх хэрэгтэй. Худлаа нэг дуулж бүжиглээд гавьяат, алтангадас энэтэр өгдөгөө л болих хэрэгтэй