Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2021 оны урьдчилсан дүнг өнөөдөр ҮСХ-ноос танилцууллаа. Улсын хэмжээнд энэ оны эцэст 67.3 сая толгой мал тоологдсон ч өмнөх оныхоос 268.4 мянгаар буюу 0.4 хувиар өссөн үзүүлэлт аж. Мал тооллогын урьдчилсан дүнгээр:
- 4.3 сая адуу,
- 5 сая үхэр,
- 453.8 мянган тэмээ,
- 31.1 сая хонь,
- 26.5 сая ямаа тоологдлоо.

Нийт мал сүрэгт:
- Хонь 46.2 хувийг
- Ямаа 39.3 хувь
- Адуу 6.4 хувь
- Үхэр 7.5 хувь
- Тэмээ 0.7 хувийг эзэлж байна. Өмнөх оныхтой харьцуулахад
Хонь 1 сая буюу 3.4 хувиар,
Үхэр 288.8 мянга буюу 6.1 хувиар,
Адуу 230.1 мянга буюу 5.6 хувиар тус тус өсөж,
Ямаа 1.3 сая буюу 4.6 хувиар, тэмээ 19.1 мянга буюу 4.0 хувиар буурсан байна. Энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Хөвсгөл аймаг 5.9 сая мал тоолуулж тэргүүлсэн бол Архангай аймаг 5.6 сая, Хэнтий аймаг 5 сая, Төв аймаг 4.7 сая, Сүхбаатар аймаг 4.2 сая мал тоолуулж, улсад тэргүүлжээ.

Түүнчлэн Архангай аймаг адуу, үхэр, хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Хөвсгөл аймаг ямааны тоогоор тэргүүлсээр байна.
Хамгийн олон малтай сумдыг дурдвал: Нийт малын тоогоор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум 662.0 мянга, Хэнтий аймгийн Хэрлэн сум 529.3 мянга, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум 523.1 мянга, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул 494.1 мянга, Архангай аймгийн Эрдэнэмандал сум 485.5 мянга мал тоолуулж малын тоогоор тэргүүлжээ.
Хамгийн олон эд хөрөнгөтэй малнаасаа дор малчдаас илүү олон хүн тэжээдэг хөрөнгөтнүүдийн хөрөнгийг тоолж улсын аварга гэдгээ гөөч МАНингуудаа