ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгсайхан ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусний омикрон хувилбар зөөвөрлөгдсөн гэдгийг баталлаа. 

 ХӨСҮТ болон ДЭМБ нь Австралийн сангийн дэмжлэгтэйгээр вирусийн бүрэн геномын дараалал тогтоох технологийг 2021 оны арванхоёрдугаар сард бүрэн нутагшуулжээ. Улмаар сэжигтэй, ойрын хавьтлуудыг  вирусийн геномыг тогтоох шинжилгээ хийхэд нийт 12 сорьцод Омикрон хувилбар батлагдсан байна. Тодруулбал, энхийг сахиулагчдаас 10 сорьц, Истанбул - Улаанбаатарын нислэгээс 1, Бангкок-Улаанбаатарын нислэгээс нэг илэрчээ.