Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавирусний Омикрон хувилбар дотоодод бүртгэгдснийг зарлав

Админ
2022/01/09

Коронавируст халдварын омикрон хувилбар дотоодод бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдлээ. 

Тэрбээр " PCR шинжилгээний дараах вирусний генийн дараалал тогтоох шинжилгээгээр таван сорьцоос омикрон хувилбар илэрлээ. Манай улсад дотоодын халдвараас омикрон хувилбарын таван тохиолдол бүртгэгдсэнийг албан ёсоор мэдэгдэж байна. Энэ долоо хоногийн хугацаанд өдөрт батлагдаж буй тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байна.

Сүүлийн хоёр хоногт тохиолдлын тоо өдөрт 1000-аас дээш бүртгэгдлээ. Улаанбаатарт 700-800, орон нутагт 200-300 тохиолдол бүртгэгдэж байна. Сэлэнгэ, Өмнөговь, Баянхонгор,  Өвөрхангай аймагт өдөрт 50-иас дээш тохиолдол бүртгэгдэж байгаа нь цаашид халдварын тоо нэмэгдэх хандлагатай байгааг харуулж байгаа юм. Иргэд айж, сандрах хэрэггүй. Омикрон хувилбар дельта хувилбартай харьцуулахад хөнгөн шинж тэмдэгтэй байгаа нь олон улсын судлаачдын гаргасан дүгнэлтээр батлагдсан" гэв.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.4
    2022/01/10

    Гайгүй намдаж байсан юмсан, ёлко гэж далжиганацгааж байгаад сэдрээчихлээ, Одоо цагаан сар гэж дальжиганацгаахгүй шүү,

    Хариулах