Х.Нямбаатар: Тусгай чиг үүргийн байгууллагын 200 жолооч импортын ачаа барааг Замын-Үүд боомт руу зөөнө

Админ
2022/01/10

Монгол, БНХАУ-ын хилийн 0 цэгээс Замын-Үүд хүртэлх тээврийг төрийн тусгай чиг үүргийн байгууллагын мэргэжлийн 200 жолооч төлбөргүй тээвэрлэхээр болжээ. 

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: 

- БНХАУ-ын Эрээн хотын Гаалийн хашаанд манайх руу орж ирэх чингэлэг төвлөрч байна. Энэ хашаанаас  БНХАУ-ын “Сино Транс” компани ачаа барааг Монгол, Хятадын хилийн 0 цэг дээр авч ирж өгөх ёстой. Эндээс Монголын 7000 жолооч ачаа барааг татаж авахаар байгаа. Гэхдээ БНХАУ-аас 7000 жолоочийнхоо халдвар хамгааллын дэглэм чандлан сахиулах ёстой. Хэрэв халдвар хамгаалалтыг сахиулж чадвал байнгын тээвэрлэлт хийе гэсэн. Энэ ямар ч боломжгүй учраас Засгийн газар төрийн тусгай чиг үүргийн байгууллагын мэргэжлийн 200 жолоочоор импортын ачаа барааг 0 цэгээс Замын-Үүд боомт руу төлбөргүй зөөлгөхөөр шийдвэрлэсэн. Үүний дараа нөгөө 7000 жолооч Замын-Үүдээс Улаанбаатар хот руу тээвэрлэнэ. Маргааш туршилтын тээврийг эхлүүлнэ. Энэ бол Засгийн газраас тээвэр ложистикийн хүндрэл, инфляцийг бууруулахын тулд хийж буй нэг алхам” гэв.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.90.142
    2022/01/11

    Сайдаа? хэдхэн хоногын өмнө ГХЯ-ны дэд сайд ард түмэндээ юу гэж хэллээ,ингэж худлаа ярьдаг сайдыг бид татварынхаа мөнгөөр тэжээмээргүй байна,бидэнд ажил хийдэг үнэн үг хэлдэг сайд л хэрэгтэй

    Хариулах
  • 66.181.161.4
    2022/01/10

    Энэ 200.н жолооч хаана хэзээ мэргэшсэн вэ ачаа зөөх 200.н машин нь хаа байна хүмүүс машинаа энэ банди нарт өглөө юу

    Хариулах
  • 192.82.73.140
    2022/01/10

    ashgui dee

    Хариулах
  • 103.26.195.207
    2022/01/10

    une hymd baih heregtei

    Хариулах