Сэрэмжлүүлэг: Зорчигч тээврийн автобус суудлын автомашинтай мөргөлдөж, нэг иргэн амиа алджээ

Админ
2022/01/11

Орон нутгийн замд хот хоорондын зорчигч тээврийн автобус болон суудлын авто машин мөргөлдсөн осол гарчээ.

Тодруулбал, Төв аймгийн Лүн сумын Дэлгэрэх багийн “Цагаан хөтөл” гэдэг газар хоёр автомашин мөргөлдөж гурван хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг нэгдүгээр сарын 10-ны өдрийн 22:40 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 10 км зам туулан Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд гурван зорчигчтой явсан “Санта Пе” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд 16 зорчигчтой зорчиж явсан “Юниверс” загварын 45 хүний суудалтай хот хоорондын зорчигч тээврийн автобустай мөргөлдөж, осол гаргасан байжээ.

Ослын улмаас суудлын автомашинд зорчиж явсан хоёр иргэн гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж, эмнэлэгт хүргэсэн байна. Харин суудлын авто машины жолооч төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж Лүн сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид тус тус шилжүүлэн өгчээ.

 Эх сурвалж: ОБЕГ  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна