#Шууд: Дүрслэх урлагийн академийн багш нар БШУЯ-ны гадаа жагсаал хийж байна

Багш нар:

- Манай сургууль 76 жилийн түүхтэй. Өнөөдрийн байдлаар 76 жилийн турш барьж ирсэн бодлогоо үндсэндээ алдаад байна. Тухайлбал, сургуулийн оюутнуудын дипломны ажлууд энд тэнд бэлэг болж очиж байна. Хувьдаа завшиж байна. Үүнээс улбаалж манай зарим сургуулийн ажилтнууд АТГ-д хандаж байна. 

- Энэ талаар бараг 2 жилийн өмнөөс шаардлага тавьж эхэлсэн. Манай сургууль 20 гаруй багштайгаас 16 нь энэ талаар яаманд мэдэгдэл хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл тоймтой авсан арга хэмжээ алга. Харин ч энэхүү шударга бус үйлдлийг илчилсэн багшийг ажлаас нь хална гэж дарамталж байна.  

- н.Уранчимэг захирал 2013 оноос эхлэн  Дүрслэх урлагийн академийн захирлаар ажиллаж эхэлсэн ч энэ хугацаанд сургалтын үйл ажиллагаа нэлээн доголдсон.