Х.Нямбаатар: Төрийн зарим төрлийн төлөвлөгөөт хяналт, шалгалтыг 3 жилийн хугацаатай зогсооно

Админ
2022/01/12

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Х.Нямбаатар:

- Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зарим төрлийн төлөвлөгөөт хянал шалгалтыг түр хугацаанд зогсоох талаарх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Үйчлэх хугацаа нь 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс 2024 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл буюу эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх зорилгоор гурван жилийн хугацаатай байхаар тогтсон.

Төлөвлөгөөт хяналт шалгалтад тухайн төрөл чиглэлийн төлөвлөгөөт хяналт шалгалтыг жил бүр зохион байгуулахаар тусгасан байдаг. Энэ нь ААН, бизнес эрхлэгчдэд ихээхэн чирэгдэл учруулдаг талаар удаа дараа мэдэгдэж байсан талаар та бүхэн санаж байгаа байх. Гэхдээ төлөвлөгөөт хяналт шалгалтад Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Гааль, татварын шалгалт, Эрүүл мэндийн үйлчилгээний болон нийгмийн даатгал, хүүхэд хамгааллын талаарх шалгалт хамаарахгүй. Харин эдгээрээс ААН, байгууллагын үйл ажиллагаа, бизнес эрхлэхтэй холбоотой төлөвлөгөөт хяналт шалгалтууд дээрх хууль батлагдсанаар зогсоно. Гэхдээ иргэдийн гомдол саналд үндэслэсэн шалгалтууд хийгдээд явна.

Зарим төрлийн хяналт шалгалтаа зогсоож байгаа ч төр шалган туслах чиг үүрэг хадгалагдаж байгаа гэдгийг онцолъё.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна