“Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий 6 шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр буюу  2022 оны 01 дүгээр сарын 13 -ны өдрийн 10 цагт товлосон. 

Гэвч шүүгдэгч Ш.Батхүү өвдсөн талаар холбогдох баримтыг ирүүлжээ. Тиймээс  шүүх хуралдааныг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.