АМГТГ-ын даргаар Л.Баярмандал томилогджээ

Админ
2022/01/14

Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн лхагва /2022.01.12/ гарагийн хуралдаанаар Ашигт малтмал газрын тосны газрын даргаар Л.Баярмандалыг томилжээ. Тэрбээр уулын инженер, геологич мэргэжилтэй. Боловсролын шинжлэх ухааны доктор//Ph.D/.  ОХУ-ын ГХДС, Япон улсын Тохоку Их Сургуулийг төгссөн байна.

Л.Баярмандал нь 1990-1998 онд Геологи Эрдэс Баялгийн Хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан, 2005-2007 онд Япон Улсын Тохоку Их Сургуульд Ассистант багш, 2007-2011 онд Сүмитомо Корпорацид Менежер, 2011-2014 онд “Прайм Алянс” ХХК-д Гүйцэтгэх захирал, 2014 онд “УСУ Койл” ХХК-д Гүйцэтгэх захирал, 2014-2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газарт Судлаач ажилтан, 2017 онд Геологийн судалгааны төвд Судлаач ажилтан, 2017 онд “ЭТТ Майнинг” ХХК-д Зөвлөх,  2017-2021 онд Ерөнхий сайдын Ажлын албанд Орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байжээ.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.80.211.52
    2022/01/17

    Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл.Төрийн албан тушаалд тавих тусгай шаардлага. Тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх.

    Хариулах
  • 174.192.139.108
    2022/01/17

    Dahiad neg hyjaa bnaa

    Хариулах
  • 66.181.161.51
    2022/01/14

    Bayar hurgej, amjilt husey

    Хариулах