"Охиноо амьдралаа бүтээж чадах гартай болгохын төлөө хичээж явна"

Админ
2022/01/14

#ШУУД: Гар сарвууны төрөлхийн гажигтай төрсөн М.Ану охинд ирээдүй бэлэглэцгээе!!! Хандивын данс: Хаан банк 5005937316 /Отгонжаргал/. УТАС: 89162013

 М.Ану охины ээж: 

- Ихрүүд маань 2019 оны 3 дугаар сард төрсөн. Тээж байх хугацаандаа бүхий л шинжилгээ, эхо харуулсан. Бүгд эрүүл гэж байсан ч охин маань гар сарвууны дутуу хөгжилтэй төрсөн. Өнгөрсөн хугацаанд эрүүл болгохын төлөө бүх эмнэлгүүдээр явсан. Өнгөрсөн онд хувийн эмнэлгийн хандсан. Гадаадаас мэргэжилтэн урьж авчираад охинд хагалгаа хийж, эрүүл болгоно. Зардал нь 80 сая төгрөг гэсэн сайхан мэдээ дуулгасан. 

- 2021 оны 6 дугаар сараас хойш охиныхоо эмчилгээний зардлыг олохын төлөө тасралтгүй зүтгэж байна. Энергийн бугуйвч хийж зарж байна. Сүүлд эсгий урлалын сургалтад суусан. Одоогоор олон түмнийхээ хандив тусламжаар 25 сая төгрөгийг цуглуулаад байна. Охиноо өөрийнхөө амьдралыг бүтээж чадах гартай болгохын төлөө бүхнийг хийж, зүтгэж, хичээж явна. 

- Манай улсад асаргаа шаардлагатай олон хүүхдүүд байгаа ч асаргааны тэтгэмж авах хурлын шийдвэр хатуу санагдсан. Би охиноо 4 удаа хурлаар оруулсан. Хамгийн сүүлд охиноо тэврээд уйлаад л гарсан. Миний охин баруун гарынхаа хоёрхон хурууг ашигладаг. Гэтэл үүнийг хөнгөн гэж үзсэн. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна