Дээд шүүх Б.Баасанцогтын өмгөөлөгчийн эрхийг хоёр жилээр түдгэлзүүлсэн шийдвэрийг хэвээр үлдээлээ

Админ
15 цаг 12 минутын өмнө

Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Б.Баасанцогтын гомдолтой, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох маргааныг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцлээ.

Б.Баасанцогт нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 6 дугаар тогтоолоор өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар түдгэлзүүлэх хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргажээ.  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх маргааныг 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд “... олон нийтийн газар биеэ зохисгүй авч явсан үйлдэл гаргасан нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 43 дугаар зүйлийн 43.1.2-т заасныг тус тус зөрчсөн” гэсэн үндэслэлээр Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 6 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, Б.Баасанцогтын гомдлыг хангахгүй орхисон байна.

Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Мэргэжлийн хариуцлагын хорооны маргааныг анхан шатны журмаар хянан хэлэлцсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.147
    2022/01/18

    Энэ шүүх засаглал , хуулийн засаглал маань юу болж байгаа. Энэ өмгөөлөгчийн, шүүгчийн нэр төрийг гутамшигтайгаар бузарласан хүмүүс чинь эрүүгийн хариуцлага хүлээх гэмт хэрэг үйлдчихсэн хэрэгтнүүд шүү!!! Ялын нь өгөөд насаар нь эрхий нь хамтаар юм. Ичгүүргүй гэхэд дэндүү юмаа. ХҮНИЙ АМЬПРАЛААР ТОГЛОХ , МӨНГӨӨР ХЭРЭГ ШИЙДЭХ СХЕМ ЗОХИОГООД ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧИД НЬ ХҮРТЭЛ ЭНЭ ХҮНИЙ ДАЛЛАСАН ГАЗАР НЬ ГҮЙЖ ОЧДОГ , ДАЛАЙСАН ГАРААС НЬ ДАЛЬДЧИЖ ЯВСАН ХЭВЭЭРЭЭ БАЙГААМУУ....БАС ӨМГӨӨЛӨГЧИД НЬ БАЛИАДЧИД НЬ ЭНЭ ХҮНИЙ ДОХИО ЗАНГААГААР ХӨДӨЛДӨГ ГЭСЭН .. ТЭР НЬ ХЭВЭЭРЭЭ ЮУ.....

    Хариулах
  • 183.177.99.230
    2022/01/18

    Биеэ үнэлэгч янаг Баасанцогтыг Монголын Хонгилийнхон цээжээрээ хамгаалаж байна даа Монголын Шүүх бол Хонгил Монголын Прокурор бол Сагсайчид Монголын Өмгөөлөгчид бол Янаг Бие үнэлэгчид

    Хариулах
  • 202.126.88.227
    6 цагийн өмнө

    Uyn 2 jil nasaar ni has

    Хариулах
  • 66.181.189.169
    9 цагийн өмнө

    Насаар нь хасъя

    Хариулах
  • 66.181.185.232
    13 цагийн өмнө

    Зайлаа шүүхээ

    Хариулах
  • 66.181.177.90
    14 цагийн өмнө

    2 n jil bishe nasaar n umguluh erhig n hasah baisan irged hatu hul horiod hulia bieluulj baihad huli sahiulah hun uuru hulig zamharulj boldogig haruulj bga hun hulich baij bolohgui tur n dampursanig harulj bna

    Хариулах