Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэлийн хуудсаар иргэн Р.Батсайхан, Г.Базаррагчаа нарт холбогдуулан “Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг баримтлан хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн буюу тээврийн үйлчилгээний үнийн хөөрөгдөл үүсгэж, өрсөлдөөний хууль тогтоомж зөрчсөн” гэсэн үндэслэлээр тус тус 2 сая төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого Р.Батсайханаас 25 сая, Э.Базаррагчаагаас 26 сая төгрөгийг хурааж, улсын орлого болгохоор шийдсэн байна.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар энэхүү маргааныг хянан хэлэлцэж, улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхижээ.
Тодруулбал, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улс хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарласан үед жолооч Р.Батсайхан, Г.Базаррагчаа нар нь Эрээн-Улаанбаатар чиглэлд хүнсний нарийн ногооны тээврийн үйлчилгээ үзүүлэхдээ тээвэрлэлтийн хөлсийг үндэслэлгүйгээр өсгөсөн, ердийн үед 2-3 сая төгрөгийн үнэтэй байсныг 25-26 сая төгрөг болгож хэлэлцэн тохирч өсгөсөн, энэ нь хэрэглэгчийг хохироох хууль бус худалдааны арга хэрэглэсэн зөрчил мөн байх тул улсын байцаагчийн акт хуульд нийцсэн гэж үзжээ.
Estoi bolj
муусайн шуналын микробуудыг тухай бүр ингэж дарж байх хэрэгтэй. Энэ хоёр жолоочийн үйлдэл нь Монгол хүний хүн чанар, найрсаг зан, ёс жудаг гэдэг зүйл 1990 оноос хойш буюу ардчилал, хүний эрх гэж орилж чарлаж өнгөрөөсөн 30 жилд бүрэн устаж алга болсоны жишээ мөн. .
Хэдэн тэрбумаар нь авдаг улсыг (40)хөн сая, манай шүүх ч алагчилж үзэх юм даа МУҮХууль зөрчин
Uhsen odo tgd hujaa bur iluu yavuulj bnshd
Браво
Маш зөв шунал хэтэрч
Зөв
ene naimaa hiideg humuus n dugaraasai oorsdoo achaanii uniig tsaad hyataduudtaigaa tohirch achij oruulj ircheed jolooch nar nemlee gej yariad baihiin buh hun l medej baigaa asuudal shde
Olon luivarchin uldsen bgaa sh uuu.olj siitge.....
Teeverchid nertei luivarchid ard tumen eg ornig hohirooj bn !!!!! Ovchinoor dalinduulj in idsen deee...
aa tegeed l zasag bla bla geed dairaad bdag shd
зөв ийм тохиолдол их гарсан