LIVE: Тусгай жолооч нараар хилийн 0 цэгээс тээвэрлэлт хийснээр тээврийн хөлс буурч байна

Б.Ариунзаяа
2022/01/18

#Шууд: Ачаа тээврийн асуудлаар ЗТХЯ, ГХЯ, Боомтын зөвлөл хамтран шуурхай мэдээлэл хийж байна...

- Цар тахлын улмаас БНХАУ 10 дугаар сарын 13-наас хилээр нэвтрэх ажиллагааг зогсоосон. Улмаар 11 дүгээр сарын сүүлээр ачаа тээврийг чингэлгийн горимоор нэвтрэх санал гаргаж, дотооддоо зохион байгуулалт хийж, тээвэрлэлт хийгээд яг 7 хонож байна. 

- Ачаа тээвэр эхний өдөр 24 чингэлэг хилээр нэвтэрч байсан бол сүүлийн өдрүүдэд 65-69 болж нэмэгдсэн. Хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлах шаардлага байна. Тээвэрлэлтийг хилийн 0 цэг дээрээс Зэвсэгт хүчний жолооч нар хийж, Замын-Үүдийн боомт дээр авчирч байгаа. Ойролцоогоор 3 орчим км зайд тээвэрлэлт хийгдэж байна. 

- Тээвэрлэлтийн үнэ 3-3,5 сая болж нэлээн буурсан. Энэ нь хуучин үнэ рүүгээ нэлээн дөхсөн үзүүлэлт. 

- Өмнө нь 5000 гаруй жолооч нарын халдвар хамгааллын дэглэмийг нь баримтлуулаад тээвэрлэлт хийх гэж оролдсон ч бүтэлтэй болоогүй учир БНХАУ-аас 3 сар хил хаасан. Тиймээс энэ удаа саналынх нь дагуу Засгийн газраас Зэвсэг хүчнээс тусгай бэлтгэгдсэн жолооч нараар энэ ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. 

- Одоогоор авлигатай холбоотой асуудал гараагүй байна. Хилийн 0 цэгээс ложистикийн төв хүртэлх тээвэрлэлтийг төр дааж байгаа учир ямар нэг авлига хээл хахуулийн асуудал гараагүй байна. Өнөөдрийн байдлаар 168 алба хаагч, 28 тээврийн хэрэгсэлтэй ажиллаж байна. 

- Иргэдээс миний ачаа хэзээ ирэх вэ гэж их асуудаг. Ачаа тээврийг гаалийн бүрдүүлэлт хийсэн дараалал дугаарынх нь дагуу нэвтрүүлж байгаа. Хэрэв ямар нэг албан тушаалтан ачаа тээврийн дугаарлалтыг өөрчилбөл хатуу хариуцлага тооцно.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.