УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ.

С.Ганбаатар: 

- Би аймшигтай улстөрийн орчинд 20 гаруй жил улстөр хийж байна. Улстөр гэдэг бол баяжих хэрэгсэл биш. Ардчилалд хайртай хүмүүсийн төлөө өөрийнхөө итгэл үнэмшилийг илэрхийлэх талбар. Хоёр тамгатай болчихсон, бараг л  гудамжинд гарчихсан АН-д Ардын намд үгүй гэж хэлээд орно гэдэг бол итгэл үнэмшилдээ үнэнч байгаагийнх. 

- АН-ынхаа гишүүдийг муулмааргүй байна. Цаана нь байгаа эрх баригчид хамгийн увайгүй, өөдгүй, хутган үймүүлэгчид байна. Эрх баригчдын увайгүй тоглолт  таслан зогсоогдож, УДШ-ийн шийдвэрээр АН-ын дарга бол О.Цогтгэрэл байна гэдэг шийдвэр нь гарчихсан. Тиймээс бид ардчилалд хайртай, эрх баригчдын дарангуйлалд зовж зүдэрч байгаа иргэдийнхээ дуу хоолой нь болж, зүтгэхээр эвлэлдэн ажиллаж байна. Цаашид ч улам хүчтэй ажиллах болно.