​ Т.Ганболдын утаа, түгжрэлийг бууруулах саналыг хэрэгжүүлээсэй

Админ
2022/01/19

Иргэний байр сууринаас эрх мэдэлтнүүдийн шударга бус байдал, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр, танил талдаа давуу байдал үүсгэснийг ил тод ярьдаг “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Тордайн Ганболд өчигдөр “Ам нээвэл” ярилцлагын зочноор уригдан өнөөгийн нөхцөл байдлын талаар тодорхой ярилаа.

Монголчуудын хамгийн их эмзэг, эрүүл мэнд, амь насанд заналхийлж буй утаа, түгжрэлийг хэрхэн бууруулах талаар тэрбээр ийм санал хэллээ.

Т.Ганболд “Хотын утааг бууруулах энгийн зүйл. Ийм өргөн тал нутагтай улсын нийт хүн амын 60 хувь нь нэг цэгтээ төвлөрөөд нөгөө 40 хувь нь орон нутагт амьдарч байна. Яагаад вэ гэвэл хөдөө орон нутагт ажиллаж амьдрах таатай нөхцөл нь алга. Илүү таатай нөхцөл хайж хөдөө орон нутгаас иргэд маань ирсээр эцэстээ юу болов бид харж байна. Одоо энэ утаагүй түлш, утаа гаргадаггүй зуух энэ тэр худал яриагаа болимоор байна. 


Хөдөө орон нутагт яаж ая тухтай орчин бүрдүүлэх вэ гэдгээ бод. Ажлын байр бий болгоод татваргүй бүс болгоход хотоос хэдэн зуун хүн орон нутгаа зорино. Мал аж ахуйгаа эрхлээд, тариа ногоогоо тариад төрсөн нутаг усандаа амьдарсаар ирсэн хөрс нь бидэнд байна. Хөдөө орон нутгаа зорих иргэддээ дэмжлэг үзүүлж, ажлаа хийх орлогоо ол, улс чамаас татвар авахгүй ингээд л болоо шүү дээ. Төвлөрлөө сааруулахад яндан цөөрнө, утаа багасна, түгжрэл буурна. Хүчээр шахуу халамж өгч, ядуу байлгах бодлогоо хэзээ зогсоох вэ  эрх баригчид аа” гэв.

Монголчууд бид утааг сайжруулсан түлш, алтан зуух байгаад ч бууруулахгүй гэдгийг харлаа. Тиймээс бодлогоор, санхүүгийн дэмжлэгээр утааг бууруулж, иргэдээ ажилтай, орлоготой болгох маш зөв арга бол Тордайн Ганболдын санал болгосон татваргүй бүс байгуулах гэдгийг олон хүн дэмжиж байна.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.76.7
    2022/01/21

    Төвлөрөл багасгах зөв арга, төр өөрөө үлгэр үзүүлэх хэрэгтэй, ганц хоёр суманд яам, агентлагаа нүүлгээд ажлаа явуул, шууд л үр дүн гарна

    Хариулах
  • 112.72.9.26
    2022/01/20

    OOROO SUMIIN TOYD BIZHES ERHLEED UZEESEI DEE

    Хариулах
  • 64.119.25.92
    2022/01/19

    За хуцаад бай нэгл амархан юм яриад ороодирж суурин болсон хүмүүс яаж буцах юм манай монголд тийм их мөнгө хаа байна дураараа муу я бэ

    Хариулах
    • 192.82.70.222
      2022/01/19

      Төрсөн нутаг усыг чинь хөгжүүлээд өгөе гээд бгн бишүү? Хариач дурак чинь!эцэг өвгөдийнхөө ясаа тавьсан нутаг усаа хамгаалаач!

  • 202.55.188.86
    2022/01/19

    санал нэг байна

    Хариулах