Улсын хэмжээнд 46807 албан тушаалтан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлнэ

Админ
2022/01/19

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХАСХОМ/-ээ шинэчлэн гаргах үүрэгтэй.

Мэдүүлэг гаргагчдын урьд оны ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэх эрхийг https://meduuleg.iaac.mn/ мэдүүлгийн цахим системд нээсэн бөгөөд мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх ажил улсын хэмжээнд үргэлжилж байна.

Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 1800 гаруй салбар байгууллагаас Авлигатай тэмцэх газарт урьдчилан ирүүлсэн дүнгээс үзэхэд 46807 албан тушаалтан 2021 оны ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлэх тоон мэдээ гарчээ.

Монгол Улсад бий болсон коронавирус /омикрон хувилбар/-ийн цар тахлын үеийн нөхцөл байдалтай зохицуулан албан тушаалтнаас 2021 оны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр тус газраас уг мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнууд болон мэдүүлэг гаргагч нарт онлайн сургалтыг тухай бүр зохион байгуулж, холбогдох албан тушаалтнуудад нэгдсэн заавар зөвлөмж өгч, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна.

Мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудад нарт зориулсан видео сурталчилгааг Авлигатай тэмцэх газрын youtube дэх IAAC MONGOLIA хуудасны https://www.youtube.com/watch?v=jBU7wqKFs-o&feature=youtu.be болон   https://www.youtube.com/watch?v=ELmmJ5-svPE холбоос хаяг руу тус тус нэвтэрч танилцах боломжтой.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна