#Шууд: Шүүхийн сахилгын хороо Ёс бус үйлдэл гаргасан шүүгч нарт ямар хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэснээ танилцуулж байна...
Шүүхийн сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатар:
- -Шүүхийн Сахилгын хороо зөвлөлдөөд дараах магадлалыг гаргаж байна. Магадлал бичгэн хэлбэрээр гарахдаа үндэслэлийг дэлгэрэнгүй дурдана. Товч агуулгыг сонсгоё.
- -Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар, З.Болдбаатар нарыг Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 27.1.18-д Шүүгч нь хэргийн оролцогч болон бусад этгээдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд, шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох, Шүүгчийн ёсзүйн дүрмийн 1.3-т заасан Шүүгч нь мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх, 2.3-т Шүүгч нь ёсзүйн зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлс хийнэ гэх заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул нотлох баримтыг бүхэлд нь хүлээн авч, шүүгч нар сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
- -Шүүгч нарын зөрчлийн хэмжээг харгалзаж, шийтгэлийг ялгамжтай оногдуулахаар шийдвэрлэлээ. Тухайлбал Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт шүүгчийн албан тушаалаас нь огцруулах сахилгын шийтгэл ногдуулсугай.
- -Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч З.Болдбаатарт 6 сарын хугацаанд 30 хувь цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай.
- -Магадлал гарснаас хойш 14 хоногийн хугацаанд сахилгын хэргийн оролцогч, гомдол гаргах эрхтэй.
192.82.88.139
Шүүгч нарыг арга хэмжээ авхын хооронд жагсаж мөн сүржигнвээ яахаараа эх орон сүйрч байхад очдогүй хүмүүс өнөөдөр жагсаалд тийм олноороо очвоо хаанаас гараад ирвээ шүүх шудрага байх ёстой манай шүүгч шудрага биш байгааинь үнэн гэхдээ тэр их гоё ганган хүмүүс тэнгэрээс унаад ирсэн юмшиг бөөнөөрөө очвоо сонин биш байна уу
Хариулах192.82.72.154
Тэд буруугуй Ваасанцогт л буруу уйлдэл хийсэн биздээ
Хариулах66.181.161.23
....хууль ийм...зөв...
Хариулах66.181.161.23
Халж орхижээ.......ЗАЛУУ ХҮМҮҮС ДЭМИЙ ЮМ ХИЙЖ .Л БХ ГЭЖ.....ЯМАР САЙН БХАВ....ОДОО ЯАЛТАЙ БЭ...ДЭЭ...
Хариулах66.181.178.93
Халах нь зөв
Хариулах103.26.195.207
бүгдийг нь халах хэрэгтэй
Хариулах66.181.179.214
Ider chini bainga l muu muuhai asuudald orootsoldoj ner n garch baidag hyn bnle.yundaa gomdol gargah ve de ichih bailgti ene 2 shyygch nar
Хариулах