“Скайтел” ХХК нь эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудыг “Хот хоорондын ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэх” сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна. Сонгон шалгаруулалтын бүрдүүлэх материал:

  • Аж ахуйн нэгжийн гэрчилгээ, танилцуулга
  • Сонгон шалгаруулалтанд оролцох албан бичиг
  • Ижил төстэй ажил гүйцэтгэж байсан ажлын туршлага жагсаалт
  • Үнийн санал (үнийн санал ирүүлэх даалгаврыг Bulgan.b@skytel.mn мэйл ээр хүсэлт илгээж авах)

Сонирхсон аж ахуйн нэгж, байгууллагууд нь сонгон шалгаруулалтанд оролцох албан хүсэлтээ bulgan.b@skytel.mn хаяг руу мэйл ээр илгээж сонгон шалгаруулалтын баримт бичгийг PDF форматаар авна уу.

Дээр дурдсан материалыг бүрдүүлж 2022 оны 01-р сарын 28-ны өдрийн 17:00 цагаас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 9, Скайтел Плазагийн ресепшинд ирүүлнэ үү.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 9, Скайтел Плаза Үйл Ажиллагааны Газар, Худалдан Авалт Аж Ахуйн Хэлтэс Утас: 9112-0202-(3064)