Өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 24- ний өдрийн 13.00-14.00 цагийн орчим ХУД-ийн нутаг дэвсгэр 15 дугаар хороо К ЭЙЧ  хотхоны гадаа  G500 маркийн тээврийн хэрэгсэл байр мөргөсөн гэх дуудлага иржээ. 

Мэдээллийн дагуу тус дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс үзлэг, шалгалт хийхэд тухайн автомашины жолооч М нь хүүхдээ шүдний эмнэлэгт үзүүлэх зорилгоор автомашины зогсоолд зогсохдоо арааг зогсоолын байрлалд шилжүүлэхгүйгээр буужээ. Улмаар сандралд орж зогсоох арга хэмжээ авахдаа хаазыг андуурсаны улмаас байрыг мөргөсөн байна.


Жолоочийн согтолтын зэргийг шалгахад 0 хувь гарсан байна. Та бүхэн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохдоо болон зогсоол талбайд автомашин аа байрлуулах даа аюулгүй байдлыг хангаж байхыг анхааруулж байна. Санамсар болгоомжгүй нэг алхам ямар ч аюулыг авчирч болно. 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн газар