#Шууд: Төв аймагт хойд эцэгтээ зодуулж гудманд хаягдсан 1 настай хүүхдийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулж байна.
- Өчигдөр буюу 1 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймаг дахь Цагдаагийн газар гудамжинд зодуулсан байдалтай хүүхэд байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Шалгалтын ажиллагаа явуулахад 1,6 настай эмэгтэй хүүхэд бусдад зодуулсан байдалтай олдсон.
Тухайн хэргийг хохирогчийн төрөл садангийн хүн болох 44 настай, эрэгтэй, Э гэгч нь согтуурсан үедээ уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хойшлуулшгүйгээр саатуулан, тус аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.
- Одоогоор хүүхдийн гэмтлийн зэрийг нь тодорхойлохоор шүүх шинжилгээний байгууллагад хандсан. Хохирогч хүүхэд эмнэлэгт эмчлүүлж байгаа.







Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!