Өнөөдөр /2022.01.27/-нд МҮЭ-ийн холбооны удирдлагууд хэвлэлийн бага хурал хийж МҮЭ-ийн холбооноос УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаагаа илэрхийллээ.
МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат:
- Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 388 дугаар тогтоолд “Төрийн үйлчилгээний ТҮ1-ТҮ3 зэрэглэлийн буюу төсвийн байгууллагын нийтлэг үйлчилгээ гүйцэтгэж байгаа ажилчдыг сайн дурын үндсэн дээр өөрсдийнх нь санаачилгаар төрийн болон орон нутгийн өмчит компани, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, эсхүл хувийн хэвшлийн этгээдээр гүйцэтгүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ гагцхүү ажилчдын цалин хөлс, тэтгэмж, урамшуулал зэрэг нийгмийн баталгааг нэмэгдүүлэхэд чиглэсэн зорилготой хэрэгжүүлэх”-ийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасан.
Гэвч бодит байдал дээр тухайн шатны Засаг дарга нарын зүгээс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.18 заалтыг үндэслэн төсвийн байгууллагын нийтлэг үйлчилгээг бусад этгээдээр гүйцэтгүүлэхээр бие даан шийдвэрлэж эрх мэдлээ хэтрүүлж байгааг МҮЭ-ийн холбооноос эсэргүүцэж байна.
Иймд тус хуулийн энэ заалтыг яаралтай хүчингүй болгох шаардлагатай байна. Учир нь өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээний ТҮ1-ТҮ3 зэрэглэлд хамаарах ажилтнуудын дийлэнх нь өнгөрсөн оны 12 сарын цалингаа авч чадаагүй, цөөн авч байгаа хэсэг нь ямар нэгэн нэмэгдэлгүй зөвхөн үндсэн цалингаа л авч байна.
Засгийн газрын тогтоол, эрх бүхий албан тушаалтнуудын тайлбар бодит амьдрал дээр тэнгэр, газар шиг зөрүүтэй байгаагийн хариуцлагыг МҮЭ-ийн холбоо УИХ, Засгийн газраас нэхэж байна.
МҮЭ-ийн холбооноос УИХ, Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын хариуг 2022 оны хоёрдугаар сар 01-ний дотор ирүүлэхгүй байхын сацуу энэхүү шаардлагын мөрөөр арга хэмжээ авч ажиллахгүй бол МҮЭ-ийн холбооны зүгээс улс орны хэмжээнд тэмцлийн арга хэмжээг зохион байгууна гэв.








Дэмжиж
дэмжиж бна
zuv demjij bn
Зөв шүү
zuv demjij bn.