Монголын залуучуудын дунд хэдийнээ танил болсон хамтрал болох Opozit хамтлагийн А.Гантулга, Б.Бат-Оргил (Лигро) болон Лойчихсон нэгдэлийн продюсер Тука буюу Ц.Түвшин нар хамтран Wonder Art Production (WAP) хамтлагийг байгуулж үзэгч олондоо уран бүтээл хүргэж байгаа. Тэдний Мартмааргүй, Хөдөөгийн баясгалан, Өгөр ногоон гүрсэд зэрэг бүтээлүүд нь олны хүртээл болж үзэгчдийн таашаалд ихэд нийцсэн билээ. Энэ удаа тэд “Хэц” нэртэй УСК-г дэлхийн үзэгчдэд хүргэхээр ажиллаж байгаа юм байна.
“Хэц” УСК-нь Монголын бөөгийн өв уламжлалыг дэлхийд таниулан сурталчилах цор ганц зорилготой ба 100% АНУ-д зураг авалт явагдах бөгөөд 80% англи хэл дээр хийгдэхээс гадна АНУ-ын мэргэжилийн студитэй хамтран компьютер график болон гүйцэтгэлийн ажилуудыг хийх төлөвлөгөөтэй байгаа аж. “Хэц” УСК-нь shamanic horror буюу бөөгийн аймшиг төрлөөр хийгдэж байгаагаараа онцлогтой. “UB COMEDY” клубын үүсгэн байгуулагч Б.Батбилэг ерөнхий продюсерээр мөн АНУ-ын зураг авалт хариуцсан продюсерээр Н.Мөнгөнчимэг нар ажиллаж байна.
Н.Мөнгөнчимэг нь АНУ-д Netflix-ийн бүтээл болох Always a Bridesmaid, BET-ийн цуврал Family Business, Throwback Holiday гэх зэрэг маш олон Hollywood-ын уран бүтээл дээр ажилласан продюсер Монгол бүсгүй юм. Opozit хамтлагийн Гантулгын хувьд өмнө нь Хамгийн сайхан нь, Шөнө дундын яриа 1 болон 2-р ангид жүжигчин болон туслах зохиолч, гүйцэтгэх продюсерээр ажиллаж байсан туршлагатай.
Тэд “Хэц” киноны төсвийн тодорхой хэсгийг “Хэц NFT” гаргаж олох зорилготойгоор ажиллаж байгаа бөгөөд ирэх 2 сарын 6-ны Ням гарагт NFT.MN сайтаар худалдаанд гарна. NFT-ний үзэгчиддээ санал болгож байгаа үр ашгийн хувьд 2023 онд нээлтээ хийх “Хэц” УСК-ы билет болон WAP хамтлагийн Pandemic цомог мөн Хип Хоп уран бүтээлчдийн хаана ч цацагдаагүй дуунууд багтах юм байна. “Хэц” УСК нь Монгол улсад нээлтээ хийхгүй зөвхөн NFT авсан хүмүүст VIP үзвэрээр хүрнэ. Мөн кинондоо тэд 90-ээд оны боевик киноны одууд болох Стивен Сигал, Дэнни Трехо нарыг тоглуулахаар яригдаж байгаа юм байна. Дэлхийн зах зээл дээр гарахаар ажиллаж байгаа Монгол залуу уран бүтээлчдээ дэмжиж “ХЭЦ” УСК-ны NFT-г дэмжицгээе.
Хэц киноны веб сайт
















Эд нар луйварчид шүү.Эргүү малнууд аа..
Хар тамхи татчаад орилоод байдаг нөхөр мөн үү тэр тука нь