Хүнд гэмтлийн улмаас удаан хугацаанд эмчилгээ хийлгэж байсан Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбат өнгөрсөн 12 дугаар сард таалал төгссөн. Тэрээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт зодуулсны улмаас ноцтой гэмтэн БНСУ-д болон эх орондоо удаан хугацааны эмчилгээ хийлгэж байсан юм.  Тэгвэл түүний Шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ. 

Энэ талаар талийгаачийн эхнэр  Б.Нандинцэцэг: 

- Хайрыгаа маш их санаж байна хайр халамжаар нь дутаад байна. Цаг хугацаа хурдан юмаа. Хайрт ханиа алуурчдын гарт алдаад шулуухан хэлэхэд 10 сар гаран боллоо. Яагаад алуурчид гэж олон тоон дээр хэлж байна гэхээр хажууд нь амаараа хатгагч хийсэн өвгөн, хаяад зугтсан хамсаатан магадгүй гар хөлийг барьж өгчихөөд зугтсан байх өндөр магадлалтай! бөөн юм болоод байна ш дээ гэхэд хээв нэг миний өрөөний тавилга өнгөрлөө гээд хаяад явсан эр хүний үнэргүй дүр исгэгч нарын цэвэр буруугаас болж алуурчингийн гарт алтан амиа алдсан ханиа бодохоор гол зурж элэг эмтэрч байна.  Нөгөө алуурчин нь яасан хам хэрэг, бүлэг болбол ял нь хүндэрнэ гээд бүгдийг нь буруугүй гэж жүжиглэсэн хэрнээ шантаажилж эмчилгээний мөнгө нэхээд л…Үнэхээр л ямар ч буруугүй бол ядаж  ирэхгүймаа гэхэд утас, viber, fb бүгдийг нь мэдсээр байж эмгэнэл илэрхийлж яагаад болдоггүйн бол... Шүүх эмнэлгийн дүгнэлт  үнэн зөвөөр гарсан байналээ баярлалаа" гэхчлэн өөрийн цахим хуудаснаа бичсэн байна. 

Хэргийн талаар эргэн сануулахад, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 2-нд Н.Түвшинбаяр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Э.Энхбатыг зодож, хүнд гэмтээсэн үндэслэлээр цагдан хоригдсон. Түүнээс хойш хэргийг шалгасаар арван хоёрдугаар сарын 23-нд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон ч хэргийг прокурорын хяналтад буцаасан билээ.