Ардчилсан намын хуулийн зөвлөх Г.Батбаяр: Ардчилсан намын гомдлоор ШЕЗ-ийн Сахилгын хорооны хуралдаан  болно.

Улсын дээд шүүхийн шүүгч Д.Ганзориг дээр Ардчилсан намын зүгээс гомдол гаргасан. Гомдол гаргахдаа шүүхийн тухай хуулийн 51.23 дахь хэсэгт заагдсан хуулийн тодорхой үндэслэлгүйгээр удаа дараалан хууль бус шийдвэр гаргах, мөн 50.1.1 дэх хэсэгт заагдсан албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон зэрэг үндэслэлээр гомдол гаргасан.

Учир нь 2020 оны 12 сарын 18 ны өдөр Ардчилсан намын даргаар бүртгэгдсэн байсан С.Эрдэнийг Улсын дээд шүүхийн цахим мэдээллийн сангаас хууль бусаар хасаж оронд нь УИХ-ын гишүүн Ц.Тувааныг бүртгэсэн үйлдэл гарсан. Энэ үйлдэд дээр нь Улсын дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн шүүгч Х.Сонинбаяр дээр Ардчилсан намын зүгээс сахилгын хороонд гомдол гаргаад бүтэн жилийн турш хянагдаж явсаар шийдэгдэж, Улсын дээд шүүхийн тогтоол гарснаар Х.Сонинбаяр нь 50.1.1 дэх хэсэгт заасан албан тушаалаа урвуулан ашиглаж, Улсын дээд шүүхийн нэрийн өмнөөс гаргадаг шийдвэрийг ганцаарчлан гаргаж алдаа гаргасан байна гэж цалингийн 20 хувиар 3 сарын хугацаанд шийтгүүлсэн.

Гэтэл энэ буруутай үйлдлээс болж АН-ын дарга С.Эрдэний нэрийг цахим бүртгэлээс хууль бусаар хассан нь тогтоогдсон байна. Уг буруутай үйлдлээ нэн даруй засаж өг гэсэн хүсэлтийг удаа дараа УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг шүүгчид явуулсан. Гэтэл Д.Ганзориг шүүгч Монгол улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйл дээр заагдсан шүүхийн бүрэн эрхийн асуудал биш байна гэсэн хариултыг өгч байгаа.

УДШ-ийн Ерөнхий шүүгч 17.1.4-өөр иргэдээс ирүүлсэн санал гомдолд хариу өгч Тамгын газартаа хяналт тавих үүрэгтэй, мөн 17.1.8-раа тухайн үйл ажиллагаанд хяналт тавьж, бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэх үүднээс, Ерөнхий шүүгчийн хүрээнд шүүхийн үйл ажиллагааг хуульд нийцүүлэх нь Ерөнхий шүүгчийн үүрэг бөгөөд хуульд нийцсэн хариулт өгч, буруутай Х.Сонинбаярын үйлдлийг таслан зогсоогоод үр дагаврыг нь арилгах үүрэгтэй.


Гэтэл танай нам дотроо маргаантай юм байна гэдэг хариултыг удаа дараа өгдөг, 2017 оны 3 дугаар сарын 15 –ны өдөр томилогдсон АН-ын дарга С.Эрдэнэ дарга дээр ямарваа нэгэн маргаан байхгүй бүх нийтээрээ мэдэгдэж байгаа. Олон нийтэд нэгэнт илэрхий болсон зүйлийг дахин нотлохгүй гээд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4.4 т тодорхой заагаад өгчихсөн байгаа.

Нэгэнт Улсын дээд шүүхийн 01 тоот тогтоол дээр С.Эрдэнэ АН-ын дарга гээд бичигдсэн байгаа тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11.8 –р цаасан эх бүртгэл нь цахим бүртгэлтэйгээ нийцэж байна гэж заасан тохиолдолд нийцүүлж бүртгэх ёстой. Гэтэл үүнийг удаа дараа зөрчиж байна.

Тийм учираас бид шүүхийн тухай хуулийн 50.1.13 р энэ удаа дараа хуулийг зөрчиж үндэслэлгүйгээр шийдвэр гаргаж байгаа Д.Ганзоригт арга хэмжээ огцруулах хүсэлтэй байна.

Мөн бусдад давуу байдал олгож намын дотоод зөрчлийг хурцатгаж байна. Шинэ дарга дээр гарч байгаа маргааны бол үгүйсгээгүй, шинэ дарга тавигдахтай холбоотой мөн хувь хүмүүсийн хоорондын үзэл бодолтой холбоотой маргаан гарч байгаа.

Гэтэл шинэ даргатай гарч байгаа маргааныг хуучин даргын томилогдсон УДШ-ийн тайлбартай хольж хутгаад, нэг үндэслэлээр 2 үйл явдлыг тайлбарлаад байна. Энэ нь өөрөө хууль зөрчөөд байна, Ер нь бол бидний хүсэл зорилго бол УДШ-ын ерөнхий шүүгч Д.Ганзоригийг огцруулах хүсэлтэй байгаа.

Маргааш шүүх хуралтай АН-ын гишүүд Шүүхийн тухай хуулийн 116 дахь хэсэгт зааснаар Өргөдөл мэдээлэл гаргагч нь гэрчээр дуудагдсанаас бусад тохиолдолд ажиглагчаар оролцож болно гэсэн заалтын дагуу ажиглагчаар оролцоно.

Сахилгын хорооны хурал өөрөө их учир дутагдалтай, өргөдөл гаргагч нь гомдлоо тайлбарлах, нотлох баримтын хамтаар мэтгэлцэх эрхгүй болсон. Гэхдээ бид оролцоно, оролцохдоо арай өөр арга барилаар хуульд нийцүүлж мэтгэлцэх болно.

Эх сурвалж: Ардчилсан нам Democratic Party