ШУУД: Зарим худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хязгаар болон сар бүрийн 1-ний өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосон талаар мэдээлэл хийж байна.

Хотын даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ: 

- Нийслэлийн удирдлагуудын зүгээс бизнес эрхлэгчидээ дэмжсэн шийдвэрүүдийг гарсаар байна. Шийдвэр гаргахаасаа өмнө судалгаа хийсэн. Архидан согтуурахтай тэмцэх энэ арга хэмжээ хориглосноосоо илүү соён гэгээрүүлэх, зохистой зөв хэрэглээг дэмжих бодлого барих нь зөв юм байна гэдэг байр сууринд хүрсэн. Сар бүрийн 1-ний өдөр согтууруулах ундааг худалдахыг хориглосон энэ шийдвэр дамын наймааг өөгшүүлэх, хууль бус худалдааг гааруулах, хяналтгүй ахуйн архидалтыг бий болгож байгааг нь судалгаагаар тогтоогдсон.