Хөгжлийн банкнаас авсан зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй зээлдэгчдийг зарласантай холбоотой AB трейд группын "Гантиг вилла" хотхоны есөн блок барилгад хязгаарлалт тогтоогоод байгаа. Үүнтэй холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирал А.Ууганбаяр тайлбар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Гантиг вилла" төсөл маань Зайсанд есөн блокоор баригдаж байгаа энэ барилга бол Хөгжлийн банкнаас авсан зээлээр босоогүй. Зөвхөн есөн блок нь хөгжлийн банкны барьцаанд байдаг.
Манай компани Зайсанд баригдах “Гантиг Вилла” төслийг 2019 онд худалдаж авсан. Хөгжлийн Банкнаас авсан зээлээрээ "Монгол мах экспо" компаниа барихын тулд зээл авсан.
Уг төслийг Бишрэлт группийн охин компани 2012 онд үүсгэн байгуулсан. 2014-2016 оны хооронд барилгын бүх ажил хийгдсэн. "Монгол мах экспо" компани Бишрэлт группийн охин компани байсан. Иймээс хүмүүс Б.Ундармаа гишүүнтэй хамаатай гэж ойлгоод байгаа. Гэвч тус компани 2019 оноос хойш Бишрэлт групптэй хамааралгүй болсон. 2019 оноос хойш Б.Ундармаа гишүүнтэй холбоотой ямар ч асуудал байхгүй. Гантиг Вилла төслөө өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа.
"Монгол мах экспо" компани 2017 онд Хөгжлийн Банкнаас зээл авсан. Ингэхдээ мах, махан бүтээгдэхүүн, түүхий эд экспортлох төсөл хэрэгжүүлэхээр өөрийн хөрөнгө болох СХД-т байрлах, 1,140 мкв талбай бүхий махны үйлдвэр 11 мянган мкв талбай бүхий газар, тоног төхөөрөмжөө барьцаалан зээл авсан байна.
2012 онд ажил эхэлсэн. Харин би 2019 онд энэ төслийг худалдаж авсан. Энэ хугацаанд Хөгжлийн банкны дарга нь гурван удаа солигдсон учраас ямар дүнгээр зээлээ төлөх вэ гэдэг нь маргаантай байдаг. Нэг даргатай нь ярилцан тохиролцохоор хуулийн зөвлөх нь, ажилчид нь, дарга нь ээлж дараалан солигдсоор хоёр жил өнгөрсөн. Араас нь залгаад ковидтой хоёр жил үргэлжилсэн.
Анх зээл авахдаа барьцаа болгож "Монгол мах" компанийн байраа барьцаалаад зээл авсан. Энэ үйлдвэр одоо ч үйл ажиллагаагаа явуулж монголчуудад нөөцийн махыг өгч байгаа. Үүнийг ч Хөгжлийн банк судалж, боломжтой гэж үзсэн учраас бидэнд зээл олгосон.
"Гантиг вилла" төсөл одоогийн байдлаар 80-90 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. "Гантиг вилла"-гийн 15 барилга байдгаас ес нь Хөгжлийн банкны барьцаанд бий.
Манайх 32 тэрбум төгрөгийн зээл авч 8.4-ийг нь төлөөд хүү нь нэмэгдээд өнөөдрийн байдлаар төлөх дүн нь 30 тэрбум орчим юм. Харин одоо 91 тэрбум төгрөгийн үнэлгээтэй.
Энэ зээлийг төлөхөд бүрэн бололцоо байгаа. Бид хөгжлийн банкнаас юу ч хүсэхгүй байна. "Гантиг вилла" зээлийн барьцаанд байгаа учраас битгий аваарай гээд байхаар яаж зээлээ төлөх юм. Өрөө төлүүл биш зээлээ төлье гэдэг уриалга гаргаж байна. Харин ч би Монполиметээс цементээ авч, Макаас блокоо авна” ингэж биенээ дэмжиж байж зээлээ төлнө. Зээлээ төлмөөр байна. Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудаа дэмжиж, бараа материалыг нь авах хэрэгтэй. Битгий улс төржиж, бүтээн байгуулж байгаа компанийг харлуулаач. Зээл авсан хүн бүр луйварчин биш. Бизнес л хийж байна. Надтай адилхан зээл авч бүтээн байгуулж байгаа залуусын урмыг битгий хугалаач. Энэ зээлийн цаана асар олон ажлын байр бий болгож, бүтээн байгуулалт, хөгжилд тэмүүлж байна. Ковидын хугацаанд асар их хүнд хэцүүтэй нүүрэлдлээ. Төрийн алба биднийг дээрэлхэж, мэдэгдэл хиймээргүй байна. Хамааралгүй Ундармаа гишүүнтэй битгий холбооч” гэлээ.








Бүдүүн пзда гарч ирээд худлаа шаачих юмаа.
Олон хүнийг тэжээж идэх хоолтой явуулж байгаа компани шүү зээл аваагүй яаж бизнес хийх юм вэ ямар төрөхдөө мөнгөтэй төрдөггүй биз дээ.Ажлыг нь хийлгэж байж энэ улс чинь өрөө төлнө биз дээ .Яачихсан эргүү бодлого явуулдаг төр болчихсон юм вэ.
Зайсанд орон сууц барих нь хуулиар хориотой. Дархан цаазтай газар!!! Битгий худалдаж ав.
КАПИТАЛ банкны алдагдсан мөнгөнөөс төлсөн юм биш үү? КАПИТАЛтай холбоотой хүмүүст өөрийн гэх мөнгө байхгүй дээ. ТА нар өртэй шүү
Хэт туйлшраад байгаанууд дандаа ман-намын мангарууд байхаа ардчилалыг хийгээгүй бөгөөд эсрэг байсан ман-нам ардчилалын 30жилийн28жи лийг барихаар яаж ардчилсан улсынардчилалын замаар явах вээ.ардчилал гэдгийг анархи дураараа шогтох гэж ойлгоцон тэнэгүүд шүү дээ.Манд ороод цүнхийг нь бариад хоосон тэнэг толгойнууд төр засаг барихаар Өнөө Өглөө кинонд гардаг хүүдий шуудайнуудынхаа амыг уруу нь доош нь харуулсан болно биздээ
Үнэн шүү маш олон ажлын байр бии болгож ажиллаж олон хүнийг ажилтай байлгаж байгаа компани шүү