Тагнуулын Ерөнхий газраас тун ноцтой мэдээлэл хийлээ. “ Ч.Мөнхбаяр нь гадаадын тусгай албатай холбоотой, тэндээс өгсөн үүрэг даалгаварыг тогтмол биелүүлж, үүнийхээ төлөө байнга мөнгө авч байсан. 

Түүнийг үйлдэл дээр нь баривчилж хорьсон гэсэн мэдээлэл  Тагнуулын мэдээлэл олны анхаарлыг татаж байна. 

Ч.Мөнхбаяр нь Зон олны намын дарга Э.Одбаярын “Но давль стандарт” хөдөлгөөний идэвхитэй гишүүдийн нэг бөгөөд Монголхүү, Ган-Очир нартай хамтран “Но наадам”, “Хазара дүрвэгч нарыг монголд авчирах хөдөлгөөн гэх мэт олон жагсаал цуглааныг хамтран зохион байгуулж байсан юм.

Түүнийг баривчлагдсны дараа Э.Одбаяр “Ч.Мөнхбаярыг баривчиллаа. Мэдээж бид зүгээр суухгүй” гэж мэдэгдсэн. Тагнуулын Ерөнхий газраас хийсэн энэ мэдээллийн дараа Э.Одбаярыг ч мөн гадаадын тусгай албадтай холбоотой байж болзошгүй гэсэн хардлага улам лавширч байна.

 Учир нь Э.Одбаярыг “Но наадам” жагсаал хийсний дараа “Гадны тусгай албатын санхүүжилтээр жагсаж байна” гэсэн мэдээлэл тарж байсан юм.