Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгын дагуу Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганыг 2022 оны 02 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулж байна.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт: 
- Хөвсгөл нуурын экосистемийн хамгаалал, 
- Хөвсгөл нуурын тогтвортой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх, 
- Хөвсгөл нуурын усны бохирдол, чанарын асуудал,
- Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх, татан гаргах ажиллагаа зэрэг илтгэл танилцуулагдана. 
“ Хөвсгөл нуурыг хамгаалах” Үндэсний чуулганы нэгдсэн хуралдаанаас зөвлөмж гарч, Засгийн газар, УИХ-д танилцуулагдан тус зөвлөмжийн хэрэгжилтийг БОАЖЯ хариуцан ажиллах юм.
Нэгдсэн хуралдааны хэлэлцүүлгийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ удирдан явуулж байна.