#Шууд: Украйн дахь оюутнуудаа татан авах ажлын талаар ГХЯ-аас мэдээлэл хийж байна
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр:
- Хоёрдугаар сарын 24-нөөс хойш 24 иргэнийг аюулгүй бүсэд орууллаа. Үүнээс гурван иргэн өчигдөр Монголд ирсэн бол Харьковт байгаа иргэдээс 15 нь гуравдугаар сарын 3-нд Монголд ирэхээр байна. Гурван иргэний тасалбар өнөөдөр баталгаажсан. Хоёр иргэн сайн дураар үлдэхээр шийдсэн. Украин Польш улсын хил дээр найман иргэн ирсэн, Элчин сайдын яамны ажилтнууд хилийн зурвас руу орж авахаар ажиллаж байна. Ингэснээр Харьков хотод 23 хүн үлдээд байна. Эдгээр иргэдийг татаж авах тал дээр ажиллаж байна.
- Харьков хотод байгаа иргэд бүгд хоргодох байранд байна.
- Харьков руу орох гарах хөдөлгөөн бүрэн хаагдсан. Олон улсын улаан загалмайн нийгэмлэг орж чадахгүй байна. Олон улсын байгууллагуудад хандсан.
- Хариуцлагын асуудал яригдана. Элчин сайд болоод бусад ажилтнуудад хариуцлага тооцно. Гэхдээ эхлээд үлдсэн иргэдийн маань амь нас чухал байна. Газар дээр нь ГХЯ-наас 2 ажилтан, Унгар улсаас 2 ажилтан, Чех улсаас 2 ажилтан нэмэлтээр ажиллаж байна. Мөн бэлэн байдлыг хангах үүднээс ОХУ-ын Элчин сайдын яамнаас 4 хүний бүрэлдэхүүнтэй баг ОХУ-ны хил дээр хүлээлтийн байдалтай байна.
-
Суганы үс бөгсний алчууруудаа томилохоо больчих
Sain ajilaj bna